Оньсого
Жил улирлын тухай оньсого:
1. Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар /жилийн дөрвөн улирал/
2. Өег цатгалан аав
Хатуу хахир ээж /зун, хавар/
3. Агар зандан мод
Арван хоёр мөчиртэй
Мөчир бүр нь гучин навчтай
Навчны дээд тал нь шар
Доод тал нь хар /жил,сар, өдөр, шөнө/
Байгаль үзэгдлийн тухай оньсого:
1. Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг /үүл/
2. Цэнхэр цэнхэр пансан хөшиг
Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
Хангай дэлхийг чимдэг хөшиг
Халуун наранд сөхөгддөг хөшиг /манан/
3. Ширээт ламын дамар
Шилэн сүмдээ догшин
Далай ламын дамар
Давхар сүмдээ догшин /тэнгэр дуугарах/
Гол усны тухай оньсого:
1. Морь биш байтлаа гүйнэ
Могой биш байтлаа атирна /гол, ус/
2. Өмнөө байгааг хамж дайрна
Өндөр товгороос халирч тойрно
Зунжингаа шогшин жирийнэ
Өвөлжингөө зогсон толийно /гол мөрөн/
3. Хэлгүй байтлаа үглэдэг
Хөлгүй байтлаа гүйдэг /гол/
Ургамал модны тухай оньсого:
1. Тэсгэм өвөл
Нүцгэн мөртөө
Дэлгэр зун
Дээлээ нөмөрнө /мод/
2. Алтан наранд ивээгдэж
Агаарын хийгээр тэтгэгдэж
Хөх усыг хөлөөрөө ууж
Хөрст дэлхийг бүрхэнэ /ургамал/
3. Газраас гарсан ганиухайн
Ганган эрээн тоорцог
Алтан саа өнгөтэй
Агар зандангийн үнэртэй /цэцэг/
Амьтны тухай оньсого:
1. Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий /чандага/
2. Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно /тарвага/
3. Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин /хэрэм/
1. Аав нь амгалан тайван
Ээж нь цэнгэл сайхан
Хүүхэн нь гунхал сайхан
Хүү нь ширүүн хар /жилийн дөрвөн улирал/
2. Өег цатгалан аав
Хатуу хахир ээж /зун, хавар/
3. Агар зандан мод
Арван хоёр мөчиртэй
Мөчир бүр нь гучин навчтай
Навчны дээд тал нь шар
Доод тал нь хар /жил,сар, өдөр, шөнө/
Байгаль үзэгдлийн тухай оньсого:
1. Хөлгүй байж явдаг
Нүдгүй байж уйлдаг /үүл/
2. Цэнхэр цэнхэр пансан хөшиг
Цэвэр тунгалаг сэрүүн хөшиг
Хангай дэлхийг чимдэг хөшиг
Халуун наранд сөхөгддөг хөшиг /манан/
3. Ширээт ламын дамар
Шилэн сүмдээ догшин
Далай ламын дамар
Давхар сүмдээ догшин /тэнгэр дуугарах/
Гол усны тухай оньсого:
1. Морь биш байтлаа гүйнэ
Могой биш байтлаа атирна /гол, ус/
2. Өмнөө байгааг хамж дайрна
Өндөр товгороос халирч тойрно
Зунжингаа шогшин жирийнэ
Өвөлжингөө зогсон толийно /гол мөрөн/
3. Хэлгүй байтлаа үглэдэг
Хөлгүй байтлаа гүйдэг /гол/
Ургамал модны тухай оньсого:
1. Тэсгэм өвөл
Нүцгэн мөртөө
Дэлгэр зун
Дээлээ нөмөрнө /мод/
2. Алтан наранд ивээгдэж
Агаарын хийгээр тэтгэгдэж
Хөх усыг хөлөөрөө ууж
Хөрст дэлхийг бүрхэнэ /ургамал/
3. Газраас гарсан ганиухайн
Ганган эрээн тоорцог
Алтан саа өнгөтэй
Агар зандангийн үнэртэй /цэцэг/
Амьтны тухай оньсого:
1. Илжиг шиг чихтэй
Нохой шиг савартай
Ямаа шиг дэвхрэмтгий /чандага/
2. Шавар гэрийн орой дээр
Шалсай балин шовойно /тарвага/
3. Монгол газрын молтогчин
Модон дээгүүр дүүлэгчин /хэрэм/
Сэтгэгдэл:
тэр юу вэ
Бичсэн: Зочин хэзээ: 14:29, 2023-01-09 | Холбоос | |
Навтгар эмгэн Наян хумстай
Бичсэн: Зочин хэзээ: 11:19, 2021-03-04 | Холбоос | |